Эрүүл мэндийн боловсролын мэдээ мэдээллийн цогц сайт

Хүний биеийн лаборатори хэмээгддэг элэг маш онцгой эрхтэн. Ердөө цор ганц заяасан авч олон төрлийн үүрэг гүйцэтгэж биднийг халдвар, хордлогоос хамгаалж байдаг. Түүнчлэн ямар нэг шалтгаанаар 75  хүртлэх хувийг нь тайрсан ч үлдсэн хэсгээрээ үүргээ хэвийн гүйцэтгэж чадах, өөр ямар ч эрхтэнд байдагггүй онцгой чанартай эрхтэн.  Элэг гэмтээгч вирусын халдвар буюу  бидний сайн мэддэг бохирын шар, /А вирус/, тариурын шар, /В С вирус/-ыг эрт оношлон, аль болох төгс эмчилж чадвал элэгний хатуурал, хавдар зэрэг олон хүндрэл үүсэхээс сэргийлж чадна. 

Сүүлийн үед хүн бүр шахуу мэддэг болсон элэгний В,С вирус гэж юу болох талаар танилцуулъя.  

ЭЛЭГ ДАРААХ ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭДЭГ:

  • Биед хэрэггүй, хортой бодисыг цуснаас гадагшлуулна
  • Хоол боловсруулахад хэрэгтэй бодис ялгаруулна
  • Шим тэжээл, витамин, дааврыг нөөцлөн хадгална.
  • Энерги үүсгэхэд биеийн эсэд хэрэгтэй чихрийг нөөцлөн хадгална
  • Халдварын эсрэг тэмцэнэ

ЭЛЭГНИЙ В, C, Д (ДЕЛЬТА) ВИРҮС ГЭЖ ЮУ ВЭ?

  • Элгийг сонгомлоор гэмтээдэг бичил биет /вирүс/
  • Хүнээс хүнд халдварладаг халдварт өвчин
  • Биед архагшин үлдэж элэгний үрэвсэл, элэгний хатуурал, элэгний хорт хавдарын гол шалтгаан
  • Бүх эрхтэн системд шууд болон дам нөлөө үзүүлдэг

ХЭРХЭН ХАЛДВАРЛАДАГ ВЭ?

1.Цусаар

  • Халдвартай    цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх
  • Халдвартай хүний цус болон биологийн шингэнээр бохирлогдсон зүү тариур, эмнэлгийн багаж хэрэгсэл
  • Сахлын хутга, шүдний сойз, хумсны хутга гэх мэт ахуйн хэрэгслийг дамжуулан хэрэглэх
  • Арьс цоолох, шивээс хийх зэрэг гоо сайхны   ажилбарын   багаж  хэрэгслийг дутуу ариутгах, дахин хэрэглэх
  • Гемодиализ
  • Хар тамхи хэрэглэгчид

2. Бэлгийн замаар

Халдвартай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн хавьталд о орох

3.Эхээс хүүхдэд

Халдвартай эхээс хүүхэд төрөх үед халдвар дамжих боломжтой.

ВИРҮСИЙН ХАЛДВАРТАЙ ЭСЭХЭЭ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?

Та эрүүл юм шиг санагдавч энэ вирүсийн халдвартай байх боломжтой.

Энгийн цусны шинжилгээгээр хепатитийн  вирүсийн халдвартай эсэх, энэ өвчний эсрэг дархлаа байгаа эсэхийг мэдэх боломжтой.

ШИНЖИЛГЭЭГЭЭР ТА:

  • Элэгний В вирүсийн халдвартай бол заавал элэгний Дельта (Д) вирүсийн халдвартай эсэхээ шалгуулаарай !!!
  • Элэгний В вирүсийн халдваргүй гэж гарсан бол  ХӨСҮТ-д хандан халдварын эсрэг вакцин хийлгэж өөрийгөө элэгний В болон дельта вирүсийн халдвараас урьдчилан сэргийлээрэй.
  • Элэгний С вирүсийн халдвараас сэргийлэх вакцин байхгүй тул халдвар авахаас эрсдэлээс өөрийгөө хамгаалаарай.
  • Элэгний ямар нэг вирүсийн халдвартай гарсан бол мэргэжлийн эмчид хандан эмчилгээнд хамрагдаарай.

ЭЛЭГНИЙ В, С, ДЕЛЬТА ВИРҮСИЙГ ЯАГААД ЭМЧЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Монгол улсын элэгний хорт хавдараар өвчилсөн хүмүүсийн 46% нь элэгний С вирүсийн, 35% нь элэгний В вирүсийн, 14% нь В, С вирүсийн хавсарсан халдвартай,  5% нь бусад шалтгаантай элэгний хорт хавдар үүссэн болохыг манай эрдэмтэн судлаачдын 2012 онд хийсэн судалгаа харуулж байна. (О.Баатархүү нарын “МУ-ын элэгний хорт хавдрын эмнэлзүйн явц болон прогнозын олон төвт судалгаа”, Hepatology International 2012)

Элэгний В,С, Д вирүсийн эмчлүүлэхгүй удвал тэдний нөлөөгөөр үүссэн элэгний архаг үрэвсэлтэй даамжирч улмаар элэгний хатуурал үүсч  элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх, элэгний хорт хавдар үүсэх, хорт хавдар авах мэс засал, химийн болон туяа эмчилгээ хийлгэх зэрэг амь насанд аюултай нөхцөл байдал бий болдог эрсдэлтэй. Элэгний хүнд өвчнүүд амь насанд аюултайгаас гадна эмчилгээ нь өндөр өртөгтэй  байдаг тул эдийн засгийн хувьд ч ачаалал бий болгодог . 

Элэгний хатуурал, элэгний хорт хавдраар өвчлөхөөс урьдчилан сэргийлэх цорын ганц гэж хэлж болох найдвартай арга нь элэг гэмтээгч вирусыг эрт оношлуулж түүнийг усгах эмчилгээг эмийн эмчилгээнээс нь эхлэн тууштай, төгс эмчлэх юм. Өвчнийг хүндрүүлэхгүйн тулд эмээ тогтмол уух, дэглэм сайн барих гэх мэт бүхий л зүйл зөвхөн танаас л хамаарна гэдгийг санаарай