Эрүүл мэндийн боловсролын мэдээ мэдээллийн цогц сайт

ЭЛЭГНИЙ С ВИРҮСИЙН 3 САРЫН КУРС ЭМЧИЛГЭЭ 280.000 ТӨГРӨГ БОЛЛОО.

 

Засгийн газраас батлагдсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжин, иргэдийг элэгний хавдараас сэргийлэх үйлсэд хувь нэмрээ оруулах, нийгмийн хариуцлагын хүрээнд Харвони эмийн лицензит хувилбар “Хепсинат-ЛП” эмийн үнийг хямдруулан 2+1 буюу 2-ын үнээр 3 төслийг санаачлан хэрэгжүүлж эхэллээ.  Энэ эмийг 3 удаа ууж бүтэн эмчилгээ болдог тул иргэд манай төсөлд хамрагдсанаар  эхний хоёр эмээ тус бүр 140000 төгрөгөөр аваад хамгийн сүүлийн 3 дахь эмээ үнэгүй авах юм.Энэхүү үйл ажиллагаа Омбол ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд санаачлан хэрэгжүүлж буй  үйл ажиллагаа юм.

Энэтхэг улсын тэргүүлэх эмийн үйлдвэр НАТКО компаний Хепсинат ЛП эмийг 2016 оны 9-р сараас эхлэн манай улсад хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд эхний эм уусан 326 хүний шинжилгээний үр дүнгээс үзэхэд 98,7%-ийн үр дүнтэй байна.

Тус хөтөлбөрт хамрагдахын тулд эмчлэгч эмчийнхээ жорыг аван Омбол ХХК-ны гэрээт эмийн сангууд болон Элэг- Эмийн нэгдсэн төвөөс авч болно. 

Тус төвөөс элэгний төрөл бүрийн өвчлөл, хэрэглэгдэж буй эмүүд, тэдгээртэй холбоотой бүх мэдээлэл, зөвлөгөөг авахаас гадна элэгний В, С вирүсийн эмийг  эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй олгож үйлчилж байна.

Манай төвийн хаяг нь:  Урт цагааны 25-р суваг телевизийн байрны баруун талд Капитал центрийн 1-р давхарт байрлаж байна. Мөн 7000-0042 утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой.

УБ хотын дүүргүүд болон 21 аймагт Хепсинат-ЛП эмийг түгээж буй гэрээт эмийн сангуудаар үйлчлүүлэн дээрх хөтөлбөрт хамрагдаж болно.