Эрүүл мэндийн боловсролын мэдээ мэдээллийн цогц сайт

Ханиад хүрэхэд  илэрдэг үндсэн шинж тэмгүүд ямар учиртайг өнөөдрийн нийтлэлээр танилцуулж байна.

  1. БИЕ ТАВГҮЙТЭХ 

    Томуугийн вирусын халдвар биед анхлан хордуулж эхлэхэд илрэх эхний шинж нь бие тавгүйтэх байдаг. . Ялангуяа хүүхэд уйлагнах, ээжээсээ салах дургүй, эхийн сүүгээр хооллодог бол хоол биш мөөмөө байнга хөхөхийг хүснэ. Энэ үед заримдаа эцэг эхчүүд эрхлэж байна гэж бодох нь элбэг.  Томчуудад толгой өвдөх, ажиллах эрч алдагдаж, бие хүндэрч байдаг.

              2.ХАЛУУРАХ


Халууралт нь  биед өвчин үүсгэгч нян нэвтэрч хор ялгаруулахын эсрэг бие махбодь өөрийгөө  хамгаалах зорилгоор  үзүүлж байгаа хариу юм. Халуурах  нь зөвхөн ханиадны ч бус  нянгаар үүсгэгдэг бүхий л өвчний үед тохиолддоно.  Харин хир зэрэг өндөр хэмтэй байх нь тухайн нянгийн хор биед хир их байгаагаас хамаардаг. Хэт өндөр буюу 38 хэмээс дээш халуун нь биеийг дулааны цохиолтонд оруулж татах зэрэг сөрөг үр дагавар үзүүлж болдог тул буулгах хэрэгтэй.  Эмчилгээ хийж эхэлсэн ч халуун буурахгүй байна гэдэг нь нян биеээс зайлуулагдаагүй байна гэсэн утгатай тул нэгэнт эхэлсэн эмчилгээг дутуу хаяж болохгүй.

          3. НУС ГООЖИХ



Нус гоожих нь ханиад томууны  сонгомол шинж тэмдгийн нэг.  Ханиад хүрмэгц эхэн үед өнгөгүй, цэхэр шингэн нус гоожино. Энэ нь вирусын халдвар авсныг илтгэдэг. Энэ үед анаферон зэрэг вирусын эсрэг эмийг эмчилгээнд хэрэглэх нь үр дүнтэй. Цэхэр нус гоожиж байхад антибиотик ямар ч үр  дүнгүй. Учир нь   антибиотикууд зөвхөн нянгийн халдварын үед л үйлчилдэг. Манай зарим хүмүүс антибиотик зөндөө уусан ч нэмэр алга ханиад эдгэдэггүй гэдгийн учир энэ. Эм бүр зөв цагтаа, зөв байгаа л онох нь чухал байдаг.  Ханиад хүрснээс хойш хэд хоногийн дараа нус ногоорч, өтгөрөх нь гадаад орчноос нянгаар нэмж халдварласныг илтгэлэг.

          4. ХАМАР БИТҮҮРЭХ 

Томуугийн үүсгэгч нь амьсгалын замыг үрэвсүүлж гэмтээснээр салст хавагнаж, хамар битүүрнэ. Өөрөөр хэлбэл хамрын нүхний зай ердийнхөөс багасаж байна гэсэн үг.  Энэ үед хамаагүй хүчтэй нийх нь  хамрын салстыг гэмтээх аюултай бөгөөд  жижиг судас гэмтсэний улмаас хамраас цус гарах тохиолдол гардаг. Хамар битүүрэх үед дусаалга хэрэглэх нь зөв ихэнхи дусаалгууд хамрын салстын хаванг бууруулах үйлчилгээтэй байдаг.

           5. ХАНИАЛГАХ

Амьсгал дамжуулах зам үрэвснээс салст ялгаралт нэмэгдэх, хамар битүүрснээс агаар бүлээцэж, чийгшээгүй агаар гуурсан хоолойн салстыг цочроосноос ханиалгана.

          6. ЦЭР ГАРАХ

Гуурсан хоолойн шүүрлийг цэр гэдэг бөгөөд томуугийн үүсгэгч гуурсан хоолойн ханыг гэмтээснээр шүүрэл ихсэж хуралдана. Хуримтлагдсан цэр нь ханиалгалтаар биеэс гадагшлана. Цэрний өнгө, үнэр, хэмжээ, ялгарч байгаа цаг хугацааг харгалзан өвчнийг оношилдог.