Эрүүл мэндийн боловсролын мэдээ мэдээллийн цогц сайт

Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг өрхийн эрүүл мэндийн төвөөс авна. Иргэд ханиад томуу, халуурах, ноцтой биш өвдөлт мэдрэх үедээ өрхийн эрүүл мэндийн төвд ханддаг. Юуны өмнө та тус дүүргийнхээ хороондоо бүртгүүлсэн байх ёстой. Хороо бүр өрхийн эрүүл мэндийн төвтэй бөгөөд харьяа хорооныхоо иргэдэд л үйлчилдэг.

Өрхийн эрүүл мэндийн төвийн чиг үүрэг нь өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд танд эрүүл мэндийн боловсрол олгох, сургалт сурталчилгаа хийх, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үйлчилгээ нөхөн үржихүй, нөхөн сэргээхтэй холбоотой тусламж үйлчилгээг үзүүлж, гэр бүл төлөвлөлтэй холбоотой мэдээлэл өгөх үүрэгтэй.

Өрхийн эрүүл мэндийн төв нь нярайн тусламж үйлчилгээ, ахмад настан, хэвтрийн буюу хүнд өвчтэй иргэнд гэрээр очиж үйлчилдэг. Түүнчлэн өрхийн эрүүл мэндийн төв эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх ёстой. 

 Улаанбаатар хотод албан ёсоор үйл ажиллагаа явуулж буй өрхийн эмнэлгүүдийн жагсаалтыг ЭНД дарж авна уу