Эрүүл мэндийн боловсролын мэдээ мэдээллийн цогц сайт

Эрүүл явбал Улсын наадам үзнэ гэх их зохиолч Нацагдорж хэлсэн нь бий. Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг зүйр үг ч бий. Эдгээр үгс эрүүл байх нь  хүний нэн тэргүүний бөгөөд амин чухал хэрэгцээ гэдгийг товч тодорхой  хэлсэн гэдэг нь ойлгомжтой биз ээ. 

Өвдсөн хойноо эмчлүүлэх бус  түүнээс урьдчилан сэргийлэх нь чухал гэдгийг ойлгож  байгаа ч  түүний тулд юу хийх вэ?  өвдсөн нэгэндээ эмнэлгийн тусламж авах хүртлээ яаж анхан шатны тусламж үзүүлэх вэ? Эмийн зохистой хэрэглээ гэж юу вэ зэрэг  эрүүл мэндийн  боловсролтой холбоотой  маш олон асуултанд хариулж чадах хүн тийм ч олон бус.  

Энэ мэт олон асуултанд хариулт өгч иргэд, олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд зориулан Монголын анхны интернэтийн үйлчилгээ үзүүлэгч Мэйжикнэт ХХК WWW.HEDU.MN эрүүл мэндийн боловсролын мэдээ, мэдээллийн цогц вэб хуудсыг танилцуулж байна. 

Төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл байхын тулд  хүн бүрийн мэдэх зайлшгүй, шаардлагатай  мэдээ, нийтлэлүүдийг  уншигч, хэрэглэгч та бүхэн манай вэб хуудаснаас тогтмол авч байх болно. 

Таны гэр бүл, үр хүүхэд, ээж аав, найз нөхөд, ойр дотныхны хэн нэг нь өвчилсөн тохиолдолд  эмнэлгийн тусламж авах хүртлээ сандралгүй тайван байж, тухайн хүний биеийн байдлыг үнэлж, өвчин хүндрэхээс  сэргийлэх арга чадварт суралцах боломжийг ч бид танд олгоно. 

Та манай вэб хуудсанд байрлах  үнэлгээний тооцоолууруудыг тогтмол ашигласнаар эмч  иртэл хий дэмий сандрах бус,тодорхой арга хэмжээг өөрийн түвшинд авах чадварыг эзэмших болно 

Бид зөвхөн  мэдээлэл түгээдэг төдий бус, гишүүн уншигч, хэрэглэгчидтэйгээ  байнгын амьд харилцаатай байхыг эрхэмлэн  тэдэнд шаардлагатай  төрөл бүрийн  зөвлөгөө, интернэтэд суурилсан олон үйлчилгээг цаашид санал болгоно. 

www.hedu.mn вэб хуудас таны эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх хамгийн ойрын, хил хязгааргүй зөвлөх, туслах байх болно гэдэгт итгэлтэй байна. 


ТАНД ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ