Эрүүл мэндийн боловсролын мэдээ мэдээллийн цогц сайт

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1 www.hedu.mn вэб хуудас нь Мэйжикнэт ХХК-ний албан ёсны  өмч болно.

1.2 www.hedu.mn вэб хуудасны зорилго нь хүн амын эрүүл  мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийн зарим үйлчилгээг түгээх, сурталчлахад оршино

1.3  www.hedu.mn  вэб хуудсанд  байршуулах мэдээлэл, контентууд нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэгдэх  бөгөөд  эмнэлэгийн тусламж авах хүртлээ хэрэглэх анхан шатны өөрөө үнэлгээний арга, зөвлөгөөг агуулна. Эдгээр нь эмнэлгийн аливаа тусламжийг орлохгүй

1.4 Энэ дүрмийн1.1, 1.2-т зааснаар иргэд   вэб хуудас нь эрүүл мэндийн боловсролд зориулагдах тул иргэд дур мэдэн эмчилгээ хийснээс гарсан эрсдлийг  вэб хуудас хариуцахгүй

ХОЁР. НИЙТЛЭЛИЙН АГУУЛГА

2.1   www.hedu.mn  вэб хуудас нь дараахи чиглэлийн  мэдээллийг нийтлэнэ

  • Эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн европ болон уламжлалт анагаах ухаанаар батлагдсан мэдээ, мэдээлэл
  • Эрүүл мэндийн зөвлөгөө,  эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой лавлах 
  • Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой мэдээ мэдээлэл 
  • Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхтэй холбоотой бусад мэдээ, мэдээлэл 

2.2  www.hedu.mn  вэб хуудас нь дараахи мэдээ, мэдээллийг нийтлэхээс татгалзана.

  • Улс төр,  нам, хувь хүний сурталчилгаатай холбоотой аливаа мэдээ, мэдээлэл
  • Шашныг илтэд сурталчилсан агуулгатай мэдээ мэдээлэл
  • Бусдын эрх,нэр хүндэд халдсан гүтгэлэг, доромжлолын  агуулгатай аливаа мэдээ, мэдээлэл 
  • Эх үүсвэр, шинжлэх ухаанаар батлагдсан нь тодорхойгүй шар мэдээний шинжтэй аливаа мэдээлэл
  • Монгол улсад хэрэглэх зөвшөөрөлгүй эм эмнэлгийн хэрэгслийн мэдээлэл

ГУРАВ. ГИШҮҮНЧЛЭЛ

3.1 www.hedu.mn   вэб хуудас нь гишүүнчлэлтэй байна

3.3 Гишүүд нь  вэб сайтаас үзүүлж буй үйлчилгээг авахад давуу эрхтэй байна

3.4 Гишүүд  вэб хуудасны үзүүлж буй төлбөргүй болон төлбөртэй үйлчилгээг авах эрхтэй. 

3.5 Гишүүд үйлчилгээний нөхцлийг зөвшөөрсөн тохиолдолд  цэвэр сайн дурын үндсэн дээр вэб хуудаснаас  үзүүлж буй төлбөртэй үйлчилгээг хэрэглэж болно. 

3.6 Вэб сайт нь гишүүдийг төлбөртэй үйлчилгээ авахыг албадах, шахах, дарамтлах үйлдэл гаргахыг хориглоно

ДӨРӨВ. АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ

4.1 www.hedu.mn вэб хуудас нь хамтран ажиллах сохирхолтой аж ахуйн нэгж байгууллагуудтай бизнесийн зарчмыг харилцан хүндэтгэн нээлттэй, хамтран ажиллана. 

4.2 Зар сурталчилгаа болон бусад хэлбэрээр хамтран ажиллах аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулан бизнесийн харилцааг баталгаажуулна.

4.3. Аж ахуйн нэгж байгууллагын бүх төрлийн захиалагат контентын /баннер, төлбөртэй мэдээ гэх мэт/ агуулгыг Монгол улсын зар сурталчилгаа тухай болон бусад хууль тогтоомжинд нийцсэн байхыг шаардана

4.4  Бүх төрлийн захиалагат контентын /баннер, төлбөртэй мэдээ гэх мэт/  эх сурвалжийн баталгаатай байдал болон холбогдох хууль тогтоомжинд нийцэж буй байдлыг тухайн аж ахуйн нэгж хариуцна

4.5 Хамтран ажиллагч, түнш байгууллагын захиалга, хүсэлтээр мэдээлэл нийтлэх үед тухайн мэдээллийг нийтэлж болох эсэх талаар төрийн болон бусад байгууллагаас зөвшөөрөл авах үүрэг хүлээхгүй.Харин тэдгээрийг  мэдээллийн бие даасан эх сурвалж гэж үзнэ.

ТАВ.ХАРААТ БУСААР АЖИЛЛАХ

5.1  www.hedu.mn  вэб хуудас нь  төрийн болон төрийн бус байгууллага , аж ахуйн нэгжээс хараат бусаар ажиллана

5.2  Хамтран ажиллах гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд вэб хуудасны нийтлэлийн бодлого болон бусад холбогдох дүрэм журамд хөндлөнгөөс оролцох, оролцохыг завдах эрхгүй.