Эрүүл мэндийн боловсролын мэдээ мэдээллийн цогц сайт

Хэн хэрэглэж болох вэ?
Юу хайж болох вэ?
Хайлтыг хэрхэн ашиглах вэ?
Олон улсын нэршил гэж юу вэ?
Худалдааны нэршил гэж юу вэ?
Буруу бичсэн тохиолдолд яах вэ?
Хайсан мэдээлэл олдохгүй байна яах вэ?
Өөртөө ойр байгаа эмийн санг яаж хайх вэ?
Миний хайж байгаа эмийг зарж буй эмийн санг хэрхэн хайх вэ?
Хайлтын системийн гишүүн байгууллага гэж хэн бэ?
Хэрхэн гишүүн болох вэ?

ЭМИЙН САНГИЙН ХАЙЛТ УРУУ БУЦАХ

 

 

  1. Хэн хэрэглэж болох вэ?

Эмийн хайлтын нэгдсэн  систем нь  эм, эмийн бүтээгдэхүүнийг хайх, худалдаж авах, сонгох хэрэгцээ гарсан хэн бүхэнд зориулагдсан систем юм. Энэхүү хайлтын систем нь манай гишүүн эмийн сангийн   аль салбарт таны хайж байгаа эм байгаа талаархи мэдээллийг өгнө. Хайлтын систем нь эмийн сангийн болон эмийн хайлтын систем гэсэн 2 үндсэн хэсгээс бүрдэж байгаа.

  1. Юу хайж болох вэ?

Та энэ хайлтын системийг ашиглан таны хайж байгаа эм тань аль эмийн сангийн аль салбарт зарагдаж байгаа эсэх, тухайн эмийн хэрэглэх зааврын талаархи мэдээлэл, эмийн сан, эмийн компаниудын хаяг байршил,  Эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг эсэх талаар болон яг одоо өөрт ойрхон байгаа эмийн сангийн тухай зэрэг иж бүрэн мэдээллийг маш хурдан олох боломжтой.   

  1. Хайлтыг хэрхэн ашиглах вэ?

Та  системийг хэрэглэж чадахгүй байгаа бол доорхи заавар видеог үзнэ үү

 

  1. Олон улсын нэршил гэж юу вэ?

Эмийн олон улсын нэршил гэдэг нь тухайн эмийн химийн найрлагад үндэслэсэн олон улсын эмийн бүртгэлийн нэгдсэн системд бүртгэгдсэн нэрийг хэлдэг.

  1. Худалдааны нэршил гэж юу вэ?

Худалдааны нэршил гэдэг нь  тухайн улс орны эмийн компаниудын эмийг үйлдвэрлээд зах зээл  гаргахдаа оноосон нэр байдаг. Дэлхий даяар маш олон эмийн компани маш олон бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг учраас худалдааны нэршил болгоныг мэдэхэд түвэгтэй. Тийм учраас эм бичихэд ихэвчлэн олон улсын нэршлээр бичдэг.

  1. Буруу бичсэн тохиолдолд яах вэ?

Эм хайх талбарт та ямар нэгэн тохиолдлоор буруу алдаатай бисэн тохиолдолд та эмийнхээ нэрийг нягтлаад дахин оролдож үзэх хэрэгтэй. Түүнчлэн хайхдаа олон улсын нэршил, худалдааны нэршил гэсэн 2 талбарын аль нэгээр нь хайх ёстой. Тухайлбал: олон улсын нэршил гэсэн багананд бичсэн эм тань олдохгүй бол худалдааны нэршил гэсэн багананд хайвал олдох магадлал өндөрсөнө. Гэхдээ нэг багананд  мэдээлэл оруулж хайхад байхад нөгөө багананд оруулсан мэдээллээ цэвэрлэсэн байх шаардлагатайг анхаар

  1. Хайсан мэдээлэл олдохгүй байна яах вэ?

Мэдээлэл олдохгүй байх нь дараахи шалтгаантай байж болно. Үүнд:

  • Оруулж буй үгээ буруу бичих
  • Кирил үсгээр бичигдээгүй байх
  • Олон улсын нэршил, худалдааны нэршил гэдэг 2 багананад хоёуланд нь зэрэг үг бичих
  • Таны хайсан эм, эмийн сан манай системд тухай үед бүртгэгдээгүй байх.

Мэдээлэл олдоогүй тохиолдолд дараахи зүйлийг шалгаарай.

  • Үсгийн фонтоо кирил үсэгт шилжсэн эсэхийг нягтлах
  • Эмийн нэрийг зөв бичсэн эсэхээ шалгах
  • Эм хайх 2 багананы аль нэгийг бүрэн цэвэрлэх буюу оруулсан үг, үсгийг арилгах
  • Дээрхи 3 арга хэмжээг аваад ч үр дүн өөрчлөгдөхгүй бол манай гишүүн эмийн сангууд уруу шууд холбогдон асууж болно
  1. Өөртөө ойр байгаа эмийн санг яаж хайх вэ?

Та эхлээд  ЭМИЙН САНГИЙН ХАЙЛТЫН СИСТЕМД нэвтрэнэ.  Нэвтэрсэний дараа  өөрийн байгаа дүүрэг, эсвэл сонирхож байгаа эмийн сангийн  нэрийг бичиж хайна.

Дүүрэг талбараас  аль нэг дүүргийг сонгоход тухайн дүүрэгт бүртгэгдсэн манай гишүүн эмийн сангийн нэрсийн жагсаалт гарч ирдэг.

Харин Эмийн сан  талбараас сонголт хийхэд тухайн эмийн сангийн дүүргээс хамааралгүй байршил хаяг болон бусад мэдээллүүдийг үзэх боломжтой.

  1. Миний хайж байгаа эмийг зарж буй эмийн санг хэрхэн хайх вэ?

Та эмийн хайлтын системд нэвтэрснийхээ дараа  сонирхож байгаа эмийнхээ  нэрийг оруулан хайна. Хэрэв таны хайж буй эм манай санд бүртгэлтэй байвал тухайн эмтэй холбоотой бүх мэдээллүүдийг танд харуулна.  Хайлтын үр дүнгийн хамгийн баруун талын багана болох ЭМИЙН САН харах товчин дээр дарвал таны хайсан эмийн танилцуулга болон, уг бүтээгдэхүүнийг зарж буй эмийн сангуудын жагсаалт гарч ирнэ. Та энэ мэдээллээс үйлчлүүлэхийг хүссэн эмийн сангийнхаа хаяг, утас, байршлын мэдээлэл зэргийг авч болно .

  1.  Хайлтын системийн гишүүн байгууллага гэж хэн бэ?

Гишүүн эмийн сан гэдэг нь www.hedu.mn  эмийн хайлтын системд бүртгэлтэй эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудыг хэлдэг. Манай хайлтын систем зөвхөн гишүүн байгууллагуудынхаа мэдээллийг танд өгнө.

  1. Хэрхэн гишүүн болох вэ?

Эмийн хайлтын системд гишүүнээр элсэх нь эм, эмийн бүтээгдэхүүний борлуулалтын зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа, албан ёсны зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж бүрт нээлттэй. Хайлтын системд гишүүнээр элсэхийн тулд бидэнтэй холбогдож, гэрээ хийж, гишүүнчлэлийн хураамжаа төлөхөд л  хангалттай. Бид гишүүддээ маш хямд зардлаар бүтээгдэхүүн, үйлчилгээгээ, сурталчлах боломж олгодог. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл 312061, 89066511 дугаарын утсаар бидэнтэй холбогдоно уу. Харин хувь  хүн гишүүнээр элсэх,  бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах боломжгүй.