Томууг тоохгүй орхиж болохгүй

Томуу гэдэг нь  вирусээр үүсгэгдэг амьсгалын замын халдварт өвчин юм. Томууг үүсгэгч вирус маш олон төрөл зүйл байдаг бөгөөд жил ирэх бүр нэмэгдэж байна.  Өвчнийг эрт үед нь оношилж, зөв эмчлээгүй тохиолдолд хатгаа болон бусад өвчнөөр хүндэрч болдог.

Хэрхэн халдварлах вэ?

Ханиадны халдварыг агаар дуслын замаар авдаг. Энэ нь хүний ханиах, амаа гараараа таглаж ханиагаад эргээд шатны бариул ч юмуу аливаа зүйлд хүрэлцэх үед өөр хүн тэр газраас барьж ам хамартаа хүрэхэд халдвар авдаг. Гэхдээ халдсан бүхэн өвддөггүй бөгөөд хүний биеийн дархлаа хир байгаагаас ханиад хүрэх эсэх нь хамаарна. Хүйтэн сэрүүнд даарах, ядарсан үед өвчнийг эсэргүүцэх чадвар буурснаас ханиад хүрдэг.

Ямар шинж илрэх вэ?

Томуугийн үед ихэвчлэн дараахи шинжүүд илрэнэ.

  • Хамраас өнгөгүй шингэн нус гоожих,
  • Хамар битүүрэх,
  • Халуурах,
  • ханиах
  • Бие эвгүйцэх,
  • Ядрах
  • Булчин шархирч өвдөх

Томуу өвчин өдөр настай, хууч архаг өвчтэй хүмүүст илүү хүнд тусах магадалал өндөртэй. Ханиад хүрсэн үед хүний архаг хууч сэдэрч, хүндрэх, давхар өвчлөх эрсдэл ихтэй.

Томуу өвчин ямар төрлийн шинжтэй вирусээр үүссэнээс шалтгаалан  хүүхдийн нүднээс нулимс гоожих, гэдэс нь өвдөх, гүйлгэх, бөөлжих,чих өвдөх зэрэг туслах шинж илэрч болно. Үүнийг хар ярианд гүйлгэдэг, бөөлжүүлдэг, нүдний, чихний ханиад гэхчлэн нэрлэдэг.

Хүүхдийг гэртээ анхлан оношлох

  • Хүүхдийн амь насанд аюултай шинж байгаа эсэхийг үнэл /бөөлжих,татах,/
    Энэ шинж байгаа эсэхийг өөрөө үнэлэхийг хүсвэл ЭНД дарна уу
  • Хүүхдийн амьсгалыг тоол   /Амьсгалыг хэрхэн тоолох аргыг мэдэхийг хүсвэл доорхи видеог үзнэ үү/                                                                              

     

Хүүхдийн амьсгалын тоогоор ханиад, хатгааны аль нь байгааг эхний шатанд өөрөө тодорхойлж болдог. Хэрэв хүүхдийн амьсгалын тоо доорхи хязгаараас хэтрээгүй бол хатгаа болоогүй байна гэсэн анхан шатны үнэлэлт өгч болно. Ханиад хатгааны аль нь болохыг өөрөө үнэлэхийг хүсвэл ЭНД дарна уу. Хэрэв хатгаатай байж болзошгүй гэж үнэдсэн бол даруй эмнэлэгийн тусламж авахыг зөвлөе.

Эрүүл хүүхдийн амьсгалын тоо: 

  • 0-2 сартай хүүхэд:  1 минутанд 60 хүртэл 
  • 2-12 сартай хүүхэд  1 минутанд 50 хүртэл
  • 1-5 настай хүүхэд   1 минутанд 40 хүртэл 

Халуурч байвал халууныг хэмж.  Халуун 38 хэм хүрээгүй бол жин тавих гэх мэтээр аль болох эм өгөхгүйгээр халууныг буулгахыг хичээ. Халуун 38 хэмээс дээш гарвал  парацетамолыг хүүхдийн насанд тохируулж хэрэглэх  шаардлагатай. Хэрэв хүүхэд ууж чадахгүй, уухад хэцүү байвал  лаагаар хэрэглэх нь илүү тохиромжтой. Парацетамол эмийн талаар мэдэхийг хүсвэл ЭНД дарж уншина уу

Ханиад томууны талаар эмчтэй хийсэн шууд ярилцлагыг үзнэ үү