Ханиад дөнгөж эхэлж байхад Антибиотик ямар ч нөлөөгүй. Учир нь...

Ханиадыг хэрхэн эмчлэх нь зохистой вэ?

Ханиад буюу томуу өвчин нь вирусээр үүсгэгддэг учир өвчний эхний үед шингэн, өнгөгүй, цэхэр нус гардаг бөгөөд  нэмж нянгийн халдвар авснаас нусны өнгө ногоорч, өтгөрдөг. Энэ шинж нь эмчилгээний тактикийг сонгох, хурдан илрүүлэхэд туслана.

Биеийн ерөнхий дархлааг сэргээх эмчилгээ

  • Өдөрт уух шингэний хэмжээгээ нэмэгдүүлээрэй.
  • Хүн өдөрт 2л орчим шингэн уух шаардлагатай байдаг бөгөөд өвчний үед Бүлээн, зөгийн балтай ус, хярам зэргийг үүнээс илүү хэмжээгээр уухыг хичээх хэрэгтэй. Харин хийжүүлсэн болон хийжүүлээгүй ундаанаас татгалзах хэрэгтэй. Шингэн сайн уух нь цэрийг хурдан шингэлж, биеэс гадагшлуулах сайн талтай
  • Шөлтэй хоол илүү тустай. Шөлөндөө бага зэрэг цагаан гаа хийвэл амттай бас таны дархлааг дэмжих шидтэй.
  • Ханиад эхэлж байгаа үед цэгэн иллэг хийх нь хурдан эдгээх ач холбогдолтой байдаг.  Учир нь хүний биед үүсдэг вирусыг устгах үйлчилгээтэй интерферон хэмээх бодисын ялгаралтыг нэмэгдүүлж, хамар, нармай орчмын цусан хангамжийг ихэсгэн дархлааг сайжруулснаар үрэвслийн эсрэг үйлчилгээг нэмэгдүүлэн ханиадыг түргэн эдгэхэд нөлөө үзүүлнэ. Энэ иллэгийг өөрөө хийж болох бөгөөд тусгай байр талбай, хувцас хэрэглэл шаардлагагүй маш хялбар. Өдөрт 5-6 удаа цэгчилсэн иллэг хийхийг зөвлөе. Цэгэн иллэгийг хэрхэн хийх зааварчилгааг доорхи видеоноос үзнэ үү. 


Өвдсөн үедээ тамхиа бүрэн хая, эс чадвал чадах хамгийн дээд хэмжээгээр багасга

Энэ зөвлөгөө нь мэдээж насанд хүрэгчдэд хамаатай.  Томуугийн вирус амьсгалын замыг гэмтээдэг тул тамхи хэрэглэсээр байвал та АЛТАН эм уусан ч ханиадыг эдгээж чадахгүй гэдгийг анхаар.

Эмийн эмчилгээ  

Ханиад дөнгөж эхэлж, цэхэр, усан нус гоожиж байгаа  нь вирусын халдварын шинж бөгөөд энэ үед  ямар ч үнэтэй,сайн антибиотик уухад үйлчлэхгүй. Мөнгөний гарз болно.  Учирнь антибиотик зөвхөн нянгийн эсрэг үйлчилгээтэй байдаг

Өмнө дурдсан шинж илэрч байгаа бол  вирусын эсрэг үйлчилгээтэй эм хэрэглэх нь хамгийн үр дүнтэй. Энэ төрлийн эмүүд уух, хамрын салст дотор түрхэх, хамарт дусаах  болон шулуун гэдсэнд хийх  зэрэг хэд хэдэн хэлбэрээр байдаг. Хүний нас  жин биеийн байдлаас хамаарч өдөрт 1-2 удаа хэрэглэнэ.

Эмчилгээнд хамгийн түгээмэл хэрэглэдэг вирусын эсрэг эм нь оксалины мазь гэж нэрлэдэг түрхлэг байдаг бөгөөд үүнийг хамрын салст дотор түрхэж хэрэглэнэ.

Ханиалгаж байгаа бол хамгийн түрүүнд ханиалга дарах аньс эсвэл алтайн ханд, чигатуссин зэрэг зөөлөн эм ууж болно.

Нус ногоорч, ногоон өнгөтэй цэр гарах нь нянгийн халдвар авсны шинж бөгөөд антибиотик хэрэглэж болно гэсэн анхны дохио. Та эмчид үзүүлэх хүртлээ амоксациллиныг хүүхдийн нас жинд тохируулан хэрэглэхийг зөвлөе.
Өмнөх арга хэмжээг авахад ханиад эдгэхгүй удвал яаралтай эмчид хандах шаардлагатай.Дур мэдэн эм хэрэглэх нь аюултай

Хэрхэн сэргийлэх вэ?

  • Хамгийн эхэнд дархлаа буюу биеийн тамир сайн байх хэрэгтэй. Агаарт гарч спортоор хичээллэвэл илүү үр дүнтэй. Хоол унд, ажил амралтын дэглэмээ зөв зохицуулах нь чухал.
  • Томуугийн улиралын үеэр өглөө босоод гаднаас орж ирээд содтой усаар амаа зайлах
  • Бага насны хүүхдийг гадагш авч гарахдаа хамрын салс дотор нь оксолины мазь түрхэх. Энэ нь 2 цагийн үйлилгээтэй байдаг учраас 2 цаг тутамд түрхэж байх. Мөн сармисны ханд хэрэглэх нь ч тохиромжтой. 

Вакцинаар сэргийлэх

Улаанбурхан, халдварт зэрэг өвчний үүсгэгч нь зөвхөн нэг л вирус байдаг бол томуу маш олон төрлийн вирусээр үүсгэгддэг. Тийм ч учраас томуугийн вакцин хийлгэсэн хэрнээ ханиад хүрч болдог. Учир нь бүх вирусын эсрэг вакцин хийх боломж багатай бөгөөд нэг вакцин нь нэг л вирусын эсрэг бүтээгдсэн байдаг.