Хорт хавдрын үе шатны талаар юу мэдэх вэ?

Хорт хавдрын эсрэг

Хорт хавдар нь хүний дархлааны чадвараас хамаарч 2-40 жилийн дараа гарч ирж болдог. Анхдагч хавдрын хэмжээгээр нь болон TNM system (Т-хавдрын хэмжээ, N-тунгалгийн булчирхайн томрол, M-үсэрхийлэл бусад эрхтэнд үсэрхийлсэн эсэх)-ээр үндэслэн үе шатыг тогтоодог.

Хавдрын эхний шатанд эсийн доторх өөрчлөлт явагдах ба цааш даажирч эсийн суурь хэсэг буюу төсөөллөөр авч үзвэл байшин дотор явж байсан өөрчлөлт нь доош барилгын суурь хэсэгт өөрчлөлт орж эхэлнэ. Энэ нь тухайн байшин буюу эс ганхаж нурахын дохио юм. Энэ үед хүний биед илрэх онцгой шинж тэмдэг байдаггүй.

Хамгийн их анхааран авч үзэх шинж нь шалтгаангүй ядраад байдаг. Мөн тухайн эрхтний өвчний шинж илэрч болно. Тухайн эрхтний нарийвчилсан болон эсийн шинжилгээгээр оношлох боломжтой байдаг. Ихэнхи хүмүүс энэ үед би нэг л ядраад байна гэсэн өгүүлэмж хэлж, тоохгүй өнгөрөх эсвэл өөр өвчин оношлуулж эндүүрэх тохиолдол бий.

Хоёрдугаар үе шатны энэ өөрчлөлт цааш үргэлжилсээр тухайн эрхтний булчингийн давхаргад нэвчин орно. Энэ үед тэр орчмын тунгалагын булчирхай томорсон байна.

Хавдрын 3 дахь шатанд хавдрын ургалт томорч хажуугийн эрхтэнг шахна. Хавдрын сүүлийн шат болох 4 дүгээр шатанд хажуугийн эрхтэн рүү нэвчин ургаж хажуугийн эрхтэний үйл ажиллагааг алдагдуулдаг. 3 болон 4 дүгээр үе шатыг хожуу үе шат гэж үздэг. Гэвч одоо үед хавдартай бол үхнэ гэсэн бидний уламжлалт ойлголт үгүй болоод байна. Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн давуу талууд анагаахын шинжлэх ухаан ялангуяа хавдрын эмчилгээ оношилгоо, эмчилгээний амжилтад үр дүнгээ өгсөөр байна. Хамгийн сүүлийн том ололт нь хорт хавдрын эсрэг бараг төгс эмчилгээ гэж болох сэртэнт эсийн вакцин буюу дархлаа эмчилгээ билээ. Энэ эмчилгээг хийлгэсэн олон хүн одоог хүртэл эрүүл амьдарч буй олон жишээ бий

Хавдрыг эхний шатанд оношлох нь хүний амьдралын чанар, хувь хүний болоод улсын эдийн засгийн хувьд хэмнэлттэй юм. Иймээс хорт хавдрын эрт илрүүлэгт байнга тогтмол хамрагдах нь чухал.  

Хавдрыг эрт илрүүлэлт нь ямар эрхтний хавдраас шалтгаалан нас нь өөр байдаг. Зарим илрүүлгийг хувь хүн өөрөө ч хийж болно.