Дархлааны эмчилгээ буюу сэртэнт эсийн вакцин

Хорт хавдар хэмээх аюулт өвчин хүн төрөлхтнийг олон жил шаналгаж, түүний эсрэг тэмцэж, эмчлэх олон янзын эмчилгээний арга сэдсээр байгаа боловч одоог хүртэл төгс эмчилгээний арга олоогүй байгаа билээ.
HEDU.MN  Япон улсын  хорт хавдрын эмчилгээний сүлжээний албан  ёсны түншийн хувьд  Хорт хавдрыг эсийн түвшинд эмчлэх тус улсын эрдэмтдийн гаргасан ДАРХЛААНЫ ЭМЧИЛГЭЭ хэмээх орчин үеийн эмчилгээний цоо шинэ технологийн талаар танилцуулж байна.
Эл аргыг  дэлхийд зөвхөн ЯПОН улсад ашиглаж байгаа бөгөөд 2008 оноос эхлэн хорт хавдрын эсрэг эмчилгээ, үйлчилгээнд хэрэглэж эхэлсэн.  

Дархлаа эмчилгээ гэж юу вэ?
Сэртэнт эс гэж юу вэ?
Вакцин эмчилгээний онцлог
Вакцинаар сэргээгдсэн дархлаа хэрхэн ажилладаг вэ?
Эмчилгээг ямар хүн авах боломжтой вэ?
Ямар хавдрыг эмчилж болох вэ?

Дархлаа эмчилгээ гэж юу вэ?

Хүний бие гаднаас орж ирж байгаа нян, вирус зэрэг гадны биетийг эсэргүүцэх дархлаа хэмээх гайхамшигт тогтолцоо бий. Тухайлбал ханиадны вакцин энэ зарчмаар үйлчилдэг. Тарилга хийсний дараа ханиадны эсрэг дархлаа тогтон вирусыг устгаж биеэс зайлуулах үйлдэл хийдэг. 

Хүний биед өдөрт ойролцоогоор 5000 гаруй эс хорт хавдрын эс болон хувирч байдаг боловч дархлааны тогтолцооны ачаар устгагдаж байдаг.

Хорт хавдрын эсрэг дархлаа эмчилгээ гэдэг нь хүний дархлааны эсийг өөрийг нь ашиглан хорт хавдрын эсийг устгаж, биеэс зайлуулах, эсийн түвшний сүүлийн үеийн эмчилгээний арга юм.

Хорт хавдрын үед хүний дархлаа муудахаас гадна туяа болон хими эмчилгээний нөлөөгөөр эрүүл дархлааны эсүүд устгагддаг. Дархлаа эмчилгээ нь эрүүл эсийг биш зөвхөн хорт хавдрын эсийг устгадагаараа онцлог.


Сэртэнт эс гэж юу вэ?

Сэртэнт эс  нь  хорт хавдрын вакцин эмчилгээний гол эс  бөгөөд энэ эс нь  хорт хавдрын байршил болон бусад мэдээллийг лимфоцит хэмээх хүний дархлааны үндсэн эсэд мэдээлэх үндсэн үүрэгтэй.

Цуснаас  сэртэнт эсийг ялган авч лабораторийн нөхцөлд хорт хавдрын эсүүдийг таних чадвартай болгон өсгөж вакцин  бэлддэг.

Уг вакцин нь тарьсны дараа биед ороод зөвхөн  хорт хавдрын эсүүдийг устгах үйлчилгээ үзүүлдэг.


Вакцин эмчилгээний онцлог

Вакцин эмчилгээ нь дараах үндсэн онцлог шинж чанартай.

Онцлог 1.  Зөвхөн хорт хавдрын эсийг устгахаас  гадна  сөрөг, гаж нөлөө байхгүй.

Дархлааны эмчилгээ нь  хүний дархлааны эсүүдийг ашигладаг өвөрмөц эмчилгээ бөгөөд  энэ нь зөвхөн хорт хавдрын эсэд үйлчилж устгадаг.  Вакциныг хэрэглэхэд  сөрөг, гаж нөлөө гарахгүй.  

Онцлог 2:   Вакцины үр дүнд  хорт хавдрын эсрэг урт хугацаанд  нөлөөлөх хүчтэй, тогтвортой дархлаа тогтоно.  /Ерөнхий механизм нь томуугийн вакцинтай ижил байдаг./

Вакцин эмчилгээ нь  хорт хавдрыг урт хугацаанд таниж байх “ой тогтоолт” үүсгэх зорилготой байдаг. Үүний үр дүнд удаан хугацаанд урт хугацаанд тогвтортой дархлаа үүсдэг.

Өөрөөр хэлбэл, хорт хавдрын бусад эмчилгээтэй адил дахин давтан  хийх шаардлагагүйгээр хорт хавдрын эсийг  санаж, үүсмэгц нь устгаж байдаг. 

Онцлог 3:   Том хэмжээтэй болон үсэрхийлсэн хавдарт ч үр дүнтэй

Дархлааны эс Лимфоцит нь  сэртэнт эсийн нөлөөгөөр мэдээлэл авч  идэвхижин хорт хавдрын эсийг таньж, хавдрын эсийг устгахад бэлэн болдог. Хорт хавдрын байршил болон бусад мэдээллийг нь таньж авдаг тул том хэмжээний хавдар болон үсэрхийлсэн хорт хавдрын эсийг ч устгах  боломжтой болдог.

Онцлог 4:  Эмчилгээг хийхэд эмнэлэгт заавал хэвтэх шаардлагагүй


 

Вакцинаар сэргээгдсэн дархлаа хэрхэн ажилладаг вэ?


Эмчилгээг ямар хүн авах боломжтой вэ?

  • Өөрөө хоолож чаддаг хүн
  • Өөрөө алхаж чадаж байгаа хүн
  • Хавдар  бусад эрхтэнд үсэрхийлсэн ч эмчлүүлэх боломжтой
  • Хорт хавдрын  бүх үе шатанд эмчилгээ хийж болно. /Сүүлийн буюу3-4 дүгээр шатанд байгаа хүн ч эмчлүүлэх боломжтой 
  • Аль болох эрт эмчлүүлэх нь маш үр дүнтэйг анхаарна уу

Ямар хавдрыг эмчилж болох вэ?

  • Нойр булчирхайн хавдар
  • Ходоодны Хүнд явцтай болон дахисан хорт хавдар
  • Элэгний эсийн хавдар
  • Сэрээ булчирхайн хавдар
  • Эдийн хавдрууд
  • Толгой хүзүүний хавдар
  • Хөхний хавдар 
  • бусад

 

Энэхүү танилцуулга нь хамтран ажиллагч эмнэлэгээс
ирүүлсэн албан ёсны контент болно