Катетр буюу артерийн судсыг бөглөх

Технологийн тухай

Артерийн судсыг  бөглөх эмчилгээ нь хими эмчилгээнд тэсвэртэй, үр нөлөө өгөхгүй байгаа өвчтөнд маш үр дүнтэй Хорт хавдрын ургалтыг зогсоох зорилгоор түүнийг тээж буй судсыг  бөглөх үйлчилгээ юм.

Япон улсад ашигладаж буй энэхүү техниологи нь маш сайн уусгагч полимерийг ашигладаг. Уг материал нь хавдрын эсрэг эмийг маш бага тунгаар агуулдаг учир гаж нөлөө бага зөвхөн хавдарт шууд нөлөөлдөг тул эрүүл эсийг устгаж, дархлал муутгахгүй.  

Түүний зэрэгцээ хорт хавдрын эсрэг эм нь маш бага тунгаар агуулагддаг тул ердийн хими эмчилгээтэй харьцуулбал гаж нөлөө маш багатай.

Маш хурдан явцтай өвчин эсвэл хими эмчилгээг үргэлжүүлэх боломжгүй тохиолдолд энэ эмчилгээг хийж болно.

Эмчилгээний онцлог

Онцлог 1:  Энэхүү эмчилгээний технологи нь маш өргөн хүрээг хамардаг.

Артерийн судсыг бөглөх эмчилгээг ерөнхийдөө элэгний хорт хавдрын үед хэрэглэдэг. Харин энэхүү технологи нь  бусад эрхтнээс элгэнд үсэрхийлсэн хорт хавдар тунгалагийн булчирхайнаас үсэрхийлсэн хавдар зэрэгт үр дүнтэй. Харин ходоодны хавдар, шулуун гэдэсний хорт хавдар зэрэг хөндий эрхтний хавдарт уг эмчилгээг хэрэглэдэггүй.

Онцлог 2: Судах бөглөх материал дотор хавдрын эсрэг эм маш тунгаар агуулагддаг тул гаж нөлөө байхгүй. Хавдрын эсрэг эм нь зөвхөн хавдрын эсдээ очиж үйлчилнэ

Ижил төрлийн эмчилгээнээс юугаар ялгагдах вэ?

  • Хорт хавдар олон тоотой байх
  • Хорт хавдар бусад эрхтэнд үсэрхийлсэн байхад эмчилгээг хийж болно

Ямар хорт хавдарт нөлөөтэй вэ?

  • Бусад эрхтнүүдээс элгэнд үсэрхийлсэн хавдар
  • Аарцагны хавдар
  • Тунгалагийн булчирхайнаас үсэрхийлсэн хавдар
  • Цээжний хөндий дэхь хавдрууд
  • Хими эмчилгээнд үр дүн өгөөгүй хавдрууд
  • Өвчтөн химийн эмүүдэд мэдрэг бус байх
  • Гаж нөлөөний улмаас хими эмчилгээг хийлгэх боломжгүй байх

Эмчилгээ хийлгэхэд хир хугацаа шаардагдах вэ?

Эмчилгээ дунджаар 2-3 цагийн дотор дуусдаг. Гэхдээ эмчилгээний хугацаа нь хорт хавдрын голомтын хэмжээнээс хамаардаг. Үйлчилгээ авахын тулд 1-2 өдөр эмнэлэгт хэвтэх шаардлагатай.Хэрэв шаардлагатай бол 3-4 долоо хоног дутамд давтах шаардлагатай.

Эмчилгээний өмнө ямар шинжилгээ шаардлагатай вэ?

  • Тодосгогч бодистой компьютер томограф эсвэл тодосгогч бодистой MRI зураг /файл хэлбэрээр/
  • Цусны шинжилгээ

Энэхүү танилцуулга нь хамтран ажиллагч эмнэлэгээс
ирүүлсэн албан ёсны контент болно