Үйлчилгээг хэрхэн авах вэ

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДАВУУ ТАЛУУД:

 Эмчтэй холбогдон  эхний зөвлөгөөг үнэ төлбөргүй  авч өгнө

 Таны өмнөөс эмнэлгийн захиалга хийнэ

 Япон улсын виз мэдүүлэхэд шаардлагатай материалыг  эмнэлэгээс авч өгнө

 Танаас ямар нэгэн төлбөр урьдчилан авахгүй.

 

ҮЙЛЧИЛГЭЭ ХЭРХЭН АВАХ ВЭ:

1-р шат:  Шаардлагатай шинжилгээг бүрдүүлэх
2-р шат:  Материалыг HEDU.MN-ий оффист авч ирж өгөх
3-р шат:  HEDU.MN материалыг Япон уруу явуулан эхний хариуг авах
4-р шат:  Үйлчлүүэгч шийдвэр гаргах
5-р шат:  Эмчилгээний виз авахад туслалцаа үзүүлэх

 

ҮНЭ:

Эмчилгээний үнэ нь таны шинжилгээг эмчид илгээн  зөвлөгөө авсны дараа эмчээс ирүүлэх дүгнэлтэн дээр үндэслэн тодорхойлогдоно. Зуучлалын төлбөр, урьдчилгаа зэрэг ямар нэг төлбөр хураамж авахгүй

 

ШААРДЛАГАТАЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ:

Та эмчээс зөвлөгөө авахын тулд доорхи шинжилгээг бүрдүүлэн бидэнд авч ирж өгнө үү. Эдгээр мэдээллүүд таны өвчний явц, биеийн байдлын талаар тодорхой мэдээллийг  эмчид өгөх ач холбогдолтой.

  • Цусны шинжилгээ
  • Зүрхний цахилгаан бичлэг
  • MRI эсвэл компьютер томограммын зураг /CD д хуулсан байдлаар/
  • Биеийн байдал, өвчний талаар эмчийн тодорхойлолт  /англи хэлээр/
  • Хэрэглэж байсан болон одоо хэрэглэж буй эмийн нэр, тун давтамжийн талаар мэдээлэл /англи хэлээр/