Эмчилгээний виз

Та бидний санал болгож буй үйлчилгээг авахаар шийдсэн бол та Япон улсад зорчих виз авах шаардлагатай болно. 

Тус улсад эмчилгээний зорилгоор зорчих визийг элчин сайдын яаманд мэдүүлэхэд дор дурдсан бичиг баримт шаардлагатай

  • Гадаад паспорт
  • Цээж зураг
  • Эмнэлгийн захиалгын хуудас
  • Санхүүгийн мэдээлэл 
  • Бусад шаардлагтай  материал

Та эмчилгээнд орох өдрөө шийдсэн бол бид танд эмнэлгийн захиалгын хуудас болон эмнэлгийн талаас виз мэдүүлэхэд шаардлагатай материалыг авахад туслах болно.  

Япон улсад зорчих визийг хэрхэн мэдүүлэх, ямар мэдээлэл шаардлагатай тухай  ерөнхий мэдээлэл  болон эмчилгээний визний дэлгэрэнгүй мэдээллийг Элчин сайдын яамны вэб хуудаснаас авна уу:

 

Визний мэдүүлэг хүлээн авах хуваарь:

Даваа - Баасан гарагуудад өдөр бүр 09:30 -12:00

Паспорт буцаан олгох:

Даваа - Баасан гарагуудад өдөр бүр 14:30 -16:30

Консулын албаны утас:

320777

Хаяг: 

Сүхбаатар дүүрэг, Элчингийн гудамж 10, Япон улсын Элчин Сайдын Яамны байр