ТОМО-THERAPY Туяаны эмчилгээний шинэ технологи

Технологийн тухай

Туяа эмчилгээний шинэ технологи нь  /IMRT  буюу шугаман хурдасгуурт туяа эмчилгээ/ туяаны маш хүчтэй энергийн  хүчээр хавдрын эсийг устгах,  агшааж жижигрүүлэх, ургалт, өсөлтийг нь хянахад чиглэгдэнэ.Гэхдээ зөвхөн хорт хавдрын эсүүдийг устгах, эрүүл эсүүдийг бага гэмтээх болон гэмтээхгүй байх зорилготой.  Туяа эмчилгээний энэхүү шинэ технологи нь  туяаг хэрхэн зөвхөн сэжигтэй цэг, хорт хавдрын эс буюу байг онох чадварыг сайжруулахад туслахад зориулагддаг.

Сүүлийн үеийн судалгаагаар биеийн дархлааны идэвхижлийг дээд түвшинд хүргэхийн  тулд сэртэнт эсийн вакцин эмчилгээтэй хавсарч хийх нь  илүү үр дүнд үзүүлж байгааг тогтоогоод байна.  

Үйлчилгээний онцлог:

Онцлог 1:  Томотерапийн аппарат нь туяг зөвхөн хорт хавдрын буюу сэжигтэй голомтыг “оноход” чиглүүлдэг

Онцлог2:  Туяаны бөөмүүд эрүүл эд эсийг гэмтээхгүй

Онцлог3:  Эрүүл эд эсийг гэмтээхгүй тул ердийн туяа эмчилгээтэй харьцуулахад хүний дархлааг дарангуйлж муутгах нь бага 

Ижил төрлийн технологиоос юугаараа ялгаатай вэ?

  • Энэхүү технологи нь одоогоор Япон улсын туяа эмчилгээний хамгийн шилдэг  эмчилгээний технологи
  • Ердийн байдлаар эмчилгээ хийх боломжгүй хорт хавдруудын үед хэрэглэж болно. жишээ нь уушгины үсэрхийлсэн хавдрууд, элгэнд үүссэн олон тооны үсэрхийлэл
  • Хэвлийн хөндий дэхь  тунгалагийн булчирхайн үсэрийлсэн хорт хавдар, хөндийт эрхтнээс бусад эрхтний булчирхайн хорт хавдруудыг эмчилж болно

Үйлчилгээг хэн авч болох вэ?

  • Биеийн байдал сайн
  • Япон улсад саадгүй ирэх боломжтой өвчтнүүд

Эмчилгээний хугацаа

Курс эмчилгээ нь ойролцоогоор 1 сарын хугацаа шаарддаг. Эмчилгээг  эмнэлэгт хэвтэж эсвэл гадуур байж байгаад хийлгэх боломжтой.

Эмчилгээний өмнө ямар шинжилгээ шаардлагатай вэ?

  • Тодосгогч бодистой компьютер томографийн эсвэл MRI зураг /файл хэлбэрээр/
  • Цусны шинжилгээ

Энэхүү танилцуулга нь хамтран ажиллагч эмнэлэгээс
ирүүлсэн албан ёсны контент болно