Томуугийн вакцины тухай товчхон

Томуугийн вакцин  хийлгэсэн ч ханиад хүрчихлээ, нэмэр алга , томуугийн вакцин хийлгэх нь зөв үү буруу юу гэх мэт олон янзын асуулт байдаг. Эдгээр асуултанд хариулахын тулд томуугийн вакцины талаар ойлголттой болох шаардлагатай.

Томуу нь бусад  вирусээр үүсгэгдэж, амьсгалын замаар халддаг халдварт өвчин юм. Тиймээс улаан бурхан салхин цэцэг халдварт өвчний адил томуугийн вирусээр вакцин бүтээж, тарин биед дархлаа үүсгэдэг.

Вакциныг хийснээс хойш 14 хоногийн дотор биед томууг эсэргүүүцэх дархлаа тогтож, 1 жил хүртлэх хугацаагаар дархлаа тогтддог.

 Бусад халдварт өвчний вакцин нь тодорхой давтамжтайгаар тарьсны дараа насан туршийн дархлаа тогтоодог бол томуугийн вакцин нь 1 жил хүртэл буюу харьцангуй богино хугацаанд дархлаа тогтоодог тул жил болгон хийлгэх шаардлагатай.

Улаан бурхан, салхинцэцэг, вируст гепатит зэрэг халдварт өвчнүүд нэг л үүсгэгтэй байдаг бол томуу томуу төст өвчин маш олон үүсгэгчтэй байдаг.

Жил бүрийн хоёрдугаар сард Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас тухайн жилд тархах магадлал бүхий томуугийн эсрэг вакцинд орох вирусын найрлагад зөвлөмж хүргүүлдэг байна. Энэ дагуу тухайн жилд дэгдэж болзошгүй вирусын омгоор вакциныг бүтээдэг. Дийлэнхидээ тархах вирусийн эсрэг л вакцин гарна гэсэн үг.

Жишээ нь  тухайн жилд томуугийн А хүрээний вирусийн дэгдэлт их байвал  уг вирусын халдварын эсрэг  вакцин тариулна гэсэн үг. Энэ вакцин нь зөвхөн А вирусыг л эсэргүүцдэг.  Гэхдээ томуугийн бусад вирус болон томуу төст өвчний халдвар авах эрсдэл хадгалагдаж байдаг.

Тийм учраас  хүмүүс вакцин хийлгэсэн ч өвдчихлөө гэж ярьдаг. Энэ нь та өөр хэлбэрийн вирусын халдвар авчээ гэсэн үг.

Гэхдээ та вакцин хийлгэсэн бол өөр вирусын халдвар авсан ч хөнгөн өвдөх тохиолдол бий.