Тамхины талаар та юу мэдэх вэ?

Тамхины навчийг хураан авч хатаагаад 70 гаруй химийн бодис нэмж тамхи буюу янжуурыг гарган авдаг. Тамхиныг асааж татахад эдгээр бодисууд шатаж химийн урвалд орж утаанд никотин, аммони,цианид, цууны хүчил  зэрэг 7000 гаруй химийн хорт бодис ялгаран гарч байдаг байна. Эдгээрийн 40 гаруй нь хүний биеийн эсийг хувирган өөрчлөх чадалтай бөгөөд шууд хорт хавдар үүсгэх аюултай.

Тамхинаас шууд хамааралтайгаар амны хөндий, залгиур, улаан хоолой, уушиг, ходоод, нойр булчирхай, бөөр, умай, давсаг болон цусны хорт хавдар үүсдэг.

Тамхи нь хэрэглэгчидийнхээ 50%-ийг шууд үхэлд хүргэдэг. 

Дам тамхидалтад өртдөг хүмүүс уушигны хорт хавдрын эрсдэл 30%, зүрх судасны өвчний эрсдэл 25%-иар нэмэгддэг байна. 

Тамхинд агуулагдах никотин хэмээх бодис нь донтуулах үйлчлэл бүхий шаргал өнгөтэй,өвөрмөц амттай тосорхог шингэн юм. Никотин нь тархинд хүрч өөрийн голомт үүсгэдэг. Цусан дахь никотины агууламжийн хэмжээ буурсан үед тархин дахь уг голомт идэвхижиж тамхи татах  хүсэл, шунал төрүүлдэг. Зүйрлэвэл цөлд явж байгаад хэт ангасан хүн гэнэт ус харж дайрах мэдрэмжтэй ижил гэж төсөөлж болно.

Түүнчлэн өөрөө тамхи тадаг эсвэл тамхичины дэргэд байнга хамт байдаг жирэмсэн эмэгтэй маш их хортой. Учир нь тамихины утаан дахь никотин эмэгтэйн цусаар дамжиж, ургийн тархинд никотины голомтыг үүсгэдэг.

Хожим хүүхэд төрж, өсөн өсвөр насанд хүрэхэд  гэдсэн байхад нь үүссэн  никотины голомт идэвхижиж тамхи татах сэдэл өөрөөс нь үл хамаарч төрдөг.

Энэ үед найз  нөхөд ойр дотныхон нь ятгах уриалах, зэргээр  тамхи татах нөлөө үзүүлэхэд хүүхэд сонирхох байдлаар татаж эхэлдэг бөгөөд ямар нэг сэргийлэх арга хэмжээ авахгүй бол хэсэг хугацааны дараа тамхичин болдог байна. Тамхинаас гарах аргын талаар бид дараа  дэлгэрэнгүй мэдээлэх болно.

Та тамхи татдаг бол өөрийгөө никотиноос хэр хамааралтай болсныг  ЭНД дарж шалгаарай. 

Яг одоо тамхиа хаях шийдвэр гаргасан бол Тамхинаас гаргах 6 аргыг туршаад үзээрэй.

Өөрийгөө удирдаж, дийлэхгүй боловч тамхинаас гаргах хүсэл тань хэвээрээ бол ТАБЕКС танд туслана