Салхинцэцэг өвчний цэврүү хагалж болохгүй

Салхин цэцэг өвчнийг хомхой үүсгэдэг вирустэй ижил төрлийн вирус үүсгэдэг.
Өвчний вирус амьсгалын замаар болон нүдний салстаар биед нэвтрэх ба тухайн хүний дархлаа муу байгаа тохиолдолд энэ нь өвчин болно.  Хэрэв дархлаа сайтай бол огт өвчлөхгүй эсвэл бага зэрэг ханиад хүрэх шинжээр илэрдэг. 
Өвчний халдварыг анх авснаас хойш шинж тэмдэг илэртэл дунджаар 14 хоног орчим болно. Энэ хугацаанд хүүхэд уйлах, уцаарлах, ядрах, хоолонд дургүй болох шинжүүд гардаг. Ихэнхи эцэг эхчүүд үүнийг хүүхэд эрхлэж байна гэж үздэг.


Гол шинж нь: 

Салхинцэцэг өвчний тууралт нь цэврүүтэй байдгаараа онцлогтой. Тууралтын хэмжээ нь янз бүр.  Гарсан тууралтыг сайтар ажигла. Энэ тууралт нь улаан суурьтай, тунгалаг шингэн агуулсан цэврүү байна. 

                                                          
Цэврүүг маажих, зүүгээх хатгах зэрэг ямар нэгэн байдлаар санаатай, санамсаргүй хагалсан тохиолдолд  тууралт улам ихэсдэг. Учир нь нь цэврүүний шингэн дотор вирус байдаг бөгөөд хагалсны дараа шингэн урсаж газар дахин шинээр тууралт гарна.

  • Тууралт арьсан дээр төдийгүй дотор эрхтэнд тууралт гардагийг анхаар. Халуун буухгүй байх нь  тууралт үргэлжлэн  гарч байгаагийн шинж юм. 
  • Цэврүүг хагалахгүй бол эмчилгээний үр дүнд хатаж тав үүсдэг. Тав нь унасны дараа бага зэргийн нөсөө үүсдэг ба яваандаа энэ нь бүдгэрч алга болж хэвийн байдалд ордог. Хэрэв маажсан эсвэл өвчин маш хүнд туссан бол  насан туршийн сорви болж эдгэрнэ.
  • Тууралт гарч дууссан буюу цэврүүнүүд хатаж тав унаснаас хойш 5 хоногийн дараагаас тухайн хүн бусдад халдвар тараахгүй болдог. Хэрэв цэврүү бүрэн хатаагүй, тав унаагүй бол хүнд халдаасаар байх болно гэдгийг санаарай.
  • Тав хатаж, эдгэрэх үед маш их загатнадаг.Энэ үед л аль болох маажихыг тэвчих хэрэгтэй. байнга, их маажвал гараар дамжин нянгийн халдвар орж, идээлнэ.Идээлэх нь насан туршийн сорвитой болохын шинж. 

Эмчилгээ: 

  • Хөнгөн үед гэртээ эмчилж болно
  • Тууралт гарч буй хурц үед салхинд  гаргахаас татгалз. 
  • Усанд оруулж болохгүй
  • Цэврүүг албаар хагалж болохгүй.
  • Хүүхдийн хумсыг ав. Цэврүүг маажиж халдвар оруулахаас сэргийлнэ.
  • Хайрсан шарсан түлсэн  хоолыг бүрэн хорих шаардлагатай.Халуун ногоотой хоол эсвэл газтай ундаа, шоколад,чипс, мөхөөлдөс зэрэг амттаныг өгч болохгүй.Учир нь тууралт дотор эрхтэнд ч гэсэн гарсан байдаг.

Өвчин вирусээр үүсгэгддэг тул вирусын эсрэг эмчилгээ хийнэ.

                                                            
Ацикловир нь уух болон түрхэх гэсэн 2 хэлбэртэй байдаг. Өвчний үед аль алиныг хэрэглэх шаардлагатай.Өвчний явц, биеийн байдал аас хамаарч тунг тогтооно.

  • Эхний тууралт гарснаас хойш 24 цагийн дотор ацикловирын эхний тунг уулгах нь өвчин хүндрүүлэхгүй байх ач холбогдолтой
  • Тосон түрхлэгийг өдөрт 5 удаа маш нимгэн түрхэнэ.

Ацикловирын тун хэтэрвэл:

  • Толгой өвдөнө
  • Унтаарах зовиур гарна
  • Дотор муухайрна
  • Цус задрах өвчин үүсч болно
  • Үргүйдэл үүсгэнэ