Үйлчилгээний нөхцөл

НЭГ. Ерөнхий заалт

1.1 HEDU.MN нь цахим эмийн сан, цахим эмнэлэг гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдэх ба нэг талаас эрүүл мэндийн үйчилгээний байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг цахим хэлбэрээр борлуулах нөгөө талаас иргэд эрүүл мэндийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломж олгох   үйлчилгээний иж бүрэн платформ болно.

1.2 HEDU.MN платформ нь  зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээ эрхлэх эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллана.

1.3 HEDU.MN  платформыг ашиглан борлуулагдаж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулагч эрүүл мэндийн байгууллага хариуцна.

1.4 Энэхүү үйлчилгээний нөхцөл нь HEDU.MN платформыг ашиглан эрүүл мэндийн байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээг онлайнаар худалдан авах, захиалах, төлбөр төлөхтэй холбогдон гарах харилцааг зохицуулна.

1.5 Үйлчилгээний нөхцөл нь хэрэглэгч худалдан авалт хийх, вэб хуудсаар үйлчлүүлэхээсээ өмнө уншиж танилцан хүлээн зөвшөөрч, баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.

1.6 Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэнд  плтаформыг хөгжүүлэгч Мэйжикнэт ХХК /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ хамтран хяналт тавина.

 ХОЁР. Талуудын эрх үүрэг

2.1  HEDU.MN  платформ нь  Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Зар сурталчилгааны хуулийг чанд мөрдөн ажиллана.

2.2  Вэб сайтын  худалдааны тэмдэгтүүд нь байгууллагын өмч бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.

2.3 Вэб сайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, онлайн салбарын хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хариуцна.

2.4 Байгууллага нь вэб сайтын мэдээллийн шинэчлэл, үнийн шинэчлэл, урамшуулал болон шинэ үйлчилгээний мэдээлэл зэргийг бүрэн хариуцна.

2.5 Хэрэглэгч вэб сайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.

2.6 Хэрэглэгчийн мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг байгууллага цаг тухай бүрт шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг байгууллага бүрэн хариуцна.

2.7 Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.

2.8 Хэрэглэгч ийн платфортмыг  ашиглан худалдан авсан бүтээгдэхүүн , үйлчилгээний чанарыг бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэгч буюу борлуулагч байгууллага бүрэн хариуцна.  Байгууллага нь бүтээгдэхүүн, үйлчилгээний чанартай холбоотой хэрэглэгчээс ирүүлсэн санал гомдлыг хүлээн авч хборлуулагч  байгууллагад  мэдээлж болно.

2.9  Байгууллага нь  зөвхөн вэб сайтын үйл ажиллагаатай /нэвтрэх, бүтээгдэхүүн үйлчилгээ сонгох, захиалах, худалдан авах, төлбөр төлөх гэх мэт/ холбоотой асуудлаар хэрэглэгчийн гомдол, саналыг хүлээн авч шийдвэрлэнэ.

2.10 Хэрэглэгч худалдан авсан хүргэлттэй бараа бүтээгдэхүүнээ хаягаар хүргүүлэх эрхтэй.  Хуулийн дагуу хүргэлт хийхийг хориглосон, зөвхөн эмийн сан, эрүүл мэндийн байгууллага дээр очиж авах шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгч заавал тухайн байгууллага дээр очиж авна.  Хэрэглэгчийн буруугаас /мартах... зэрэг/ шалтгаалсан худалдан авалтын төлбөрийг буцаахгүй.  Тодорхой шалтгааны улмаас хийгдэх буцаалтыг БАРАА БУЦААХ НӨХЦӨЛ  хэсэгт заасны дагуу хийнэ.

2.11 Байгууллага нь хүргэлт хийхийг хориглосон барааны талаархи мэдээллийг хэрэглэгчид ойлгомжтой байдлаар хүргэнэ.

 ГУРАВ. Үйлчилгээний цагийн хуваарь

3.1 Үйлчилгээний цагийн хуваарь хэрэглэгчийн сонгосон байгууллагын ажиллах цагийн хуваарьт үндэслэгдэнэ.

3.2 Вэб сайт нь хэрэглэгчийн санал гомдлыг 24/7 горимоор хүлээн авч шийдвэрлэнэ.

3.3 Хүргэлттэй бараа  нь хүргэлтийн төрөл цагийн хуваариас  шалтгаалан  1- 6 цагийн дотор хүргэгдэнэ.

ДӨРӨВ. Хүргэлт

4.1  Хүргэлт  буюу бүтээгдэхүүнийг авах хэлбэр нь очиж авах, шуурхай болон энгийн хүргэлт гэсэн 3 төрөлтэй байна

4.2 Бүх бараа бүтээгдэхүүнийг гэрээт хүргэгч компанийн хүргэлтийн ажилтан хүргэнэ.

4.3  Хуулиар хүргэлт хийх хориотой ямар ч төрлийн бүтээгдэхүүнийг  хүргэхгүй.

4.4 Хэрэглэгч хүргүүлэх хаягаа үнэн зөв өгөх үүрэгтэй ба холбоо барих утас заавал өгнө. Хэрэглэгч хаягаа буруу мэдээлсэнтэй холбоотойгоор хүргэлт саатснаас үүсэх хохирлыг байгууллага хариуцахгүй.

4.5 Хэрэглэгч барааг хүлээн авахаасаа өмнө системээс ирүүлсэн мессеж болон бичиг баримтаа хүргэлтийн ажилтанд шалгуулна.

 ТАВ. Баримтжуулалт

5.1  Бүтээгдэхүүн хүлээн авах хэлбэр нь ямар байхаас үл шалтгаалан хэрэглэгчид Системээс ирсэн хэрэглэгчийн дугаар, болон авсан бүтээгдэхүүний мэдээлэл бүхий мессеж нь бараа авах үндэслэл болно.

5.2 Хэрэглэгч бүтээгдэхүүнээ хүлээн авахдаа  үйчилэгч ажилтанд үзүүлэн  бараагаа авна.

5.3  Вэб сайт дээр борлуулагдах бүх бүтээгдэхүүний үнэд НӨАТ багтсан болно. Хэрэглэгч НӨАТ ын баримт авахыг хүссэн тохиолдолд байгууллагын санхүүгээс цахим хэлбэрээр олгох буюу түүний бүртгэлтэй И мэйлээр явуулна.

ЗУРГАА. Бараа буцаах нөхцөл

6.1 Онлайн салбараас худалдан авсан бүтээгдэхүүнийг түүнийг нийлүүлэгч эрүүл мэндийн байгууллагын дүрмийн дагуу буцаана.

6.2  Нийлүүлэгч барааг буцаан хүлээж авсныг вэб сайт баталгаажуулж албан ёсоор мэдэгдсэний дараа төлбөрийн буцаалтыг хийнэ. Энэ тохиолдолд буцаалтын төлбөрөөс банкны үйлчилгээний шимтгэлийг суутгана.  Буцаалтыг ажлын 1-2 хоногт багтаан гүйцэтгэнэ.

6.3 Хэрэглэгч бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөр төлсөн боловч бараа нь байгууллагын буруугаас хүргэлтэнд гараагүй байгаа бүтээгдэхүүний төлбөрийг буцаан олгоно.

6.4 Хэрэглэгч бүтээгдэхүүний төлбөрийг ижил үнийн дүнгээр давхардуулан төлсөн тохиолдолд буцаалт хийнэ.

Долоо. Нууцлалын баталгаа 

7.1 Баталгаа

Байгууллага нь онлайн салбараар үйлчлүүлэгч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд тавих ба халдашгүй байдлыг техникийн боломжийн хүрээнд бүрэн ханган ажиллана. Та манай вэб хуудсаар үйлчлүүлж байгаа нь дараах нууцлалын баталгааг хүлээн зөвшөөрсний илрэл юм.

7.2 Хэрэглэгчийн хувийн мэдээлэл

Таны вэб хуудсанд оруулж өгсөн мэдээлэл манай мэдээллийн баазад аюулгүйгээр хадгалагдах болно. Бид таны оруулсан мэдээллийг зөвхөн танд тустай нөхцөлөөр буюу таны хүсэлтэнд хариулах, цааш цаашдын үйлчилгээнд шинэчлэл хийхэд анхаарах, тантай холбоо барих зэрэгт ашиглана.

7.3 Мэдээллийн хамгаалалт

Таны мэдээллийг хүлээн авахдаа бид SSL буюу мэдээллийг өндөр нууцлалтайгаар интернэтээр дамжуулах технологи хэрэглэнэ. Бид таны оруулсан хувийн мэдээллийг чандлан хадгалж хэн нэгэн гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд манай мэдээллийн бааз нь янз бүрийн халдлагуудаас сайтар хамгаалагдсан. Мөн та өөрөө мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахгүй байх, бүртгэлээсээ гарч браузерээ хааж байна уу!

7.4 Мэдээллийн халдашгүй байдал

Эрх бүхий хууль хяналтын байгууллагын албан ёсны шаардлагаас бусад ямар ч нөхцөлд мэдээллийн нууцыг бусдад дамжуулахгүй чандлан хадгална.

7.5. Тусгай шаардлага бүхий бүтээгдэхүүн  

7.5.1 Антибиотик, сэтгэц нөлөөт эм зэрэг зөвхөн жороор олгохоор заасан  эмийн бүтээгдэхүүн нь хүргэлтэнд хамрагдахгүй ба бүтээгдэхүүн нийлүүлэгчийн эмийн сан дээр очиж жороо үзүүлж авна.